Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-04 08:49:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ