Засаг даргын нөөц санд 9 орон сууцыг авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-31 20:16:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэв. 

Тодруулбал, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцнаас “Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд хуваарилсан квотоос 9 орон сууц үлдээд буйг нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг дэмжлээ.

“Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилал бүхий бүлэгт 8 иргэн хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ. Үүнээс 6 иргэн шалгуур үзүүлэлт хангаж гэрээ байгуулснаар байрандаа ороод байгаа юм. Харин нэг иргэн өөрийн хүсэлтээр татгалзаж, мөн нэг иргэн шалгуур үзүүлэлт хангаагүйн улмаас хасагджээ. 

Энд эрэмбэ өгсөж орох дараагийн иргэд байхгүй учир үлдсэн 9 байрыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, түрээсээс төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгааныг харгалзан тус ангиллын квотоос үлдсэн орон сууцыг нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг ийнхүү дэмжлээ.


Холбоотой мэдээ