Түрээсийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх хүсэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-10 17:19:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төв, захын эздэд аймгийн Засаг даргын зүгээс хүсэлт явууллаа.

Хүсэлтэд шинэ коронавирусний анхны тохиолдол Монгол Улсад илэрч, улс, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ нөхцөл байдалд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний татан авалт, ард иргэдийн худалдан авалт, эрэлт хэрэгцээ багасч, зах, худалдааны төвд биенес эрхлэгчдийн борлуулалт тодорхой хувиар буурч байгаа. Ийм учраас лангуу түрээслэгчдэд түрээсийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж өгөх талаар дурджээ.

Холбоотой мэдээ