"Монгол Даатгал", "Махимпекс"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-09 18:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 45.817.169.00 төгрөгийн үнийн дүн бүхий 181.238 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE-14.96%) болон "Махимпекс" ХК (MMX+0.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" (BHG-9.09%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-5.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.64 хувиар буурч 18730.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.742.901.514.506.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ