Архи худалддаг дэлгүүрүүдийн цагийг уртасгажээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:26:50

Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүрүүдийн цагийн хуваарийг уртасгаад байна.

Хэдийгээр архи, согтууруулах ундааны худалдаанд хяналт тавихыг хүссэн иргэдийн шаардлагаар долоо хоног бүрийн баасан гарагийг “Архигүй өдөр” болгож, дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өвлийн улиралд 09-21, зуны улиралд 08-22 хүртэл нээлттэй байхаар шийдвэр гарсан ч энэ хугацааг дахин сунгасан байна.

Аймгийн Засаг даргын а/531 дүгээр захирамжаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталж, Хууль зүйн яаманд хянуулснаар өвлийн цагийн хуваарийг 10 дугаарсарын 01-ээс 4 дүгээрсарын 01 хүртэл 08.00-21.00 цаг, зуны цагийн хуваарийг 4 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний хугацаанд 08.00-23.00 цаг, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 08.00-24.00 цаг байхаар тогтоосон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ