АНУ-д "Монголд үйлдвэрлэв" өдөрлөг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-13 12:42:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон хотноо 2 дугаар сарын 10-14-нд "Монголд үйлдвэрлэв" цогц үйл ажиллагаа болж байна. Цогц гэдэг нь энд манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гадна урлагийн тоглолт, үндэсний өв соёл уламжлал, эх орноо сурталчилсан үйл ажиллагаа, бизнесийн ажил хэргийн уулзалтууд болж байгаа юм.

АНУ-д зохион байгуулж буй "Монголд үйлдвэрлэв" өдөрлөг нь 189 орны худалдааны төлөөлөгч нэг дор цугладаг Дэлхийн банкны үндсэн цогцолборт болж байгаа учир олны анхаарлыг илүүтэй татаж байна.


Монгол Улсыг сурталчилж буй, гол нь Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой "Монголд үйлдвэрлэв" үйл ажиллагааг манай улсын талаас "Экспорт Олон улсын худалдааны төв", ХХААХҮЯ, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сан, олон улсаас Дэлхийн Банк групп, "Ворт консалтинг" зэрэг байгууллага хамтран, уламжлал болгон зохион байгуулж Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Гадаад худалдааны яам, Худалдааны Төлөөлөгчийн газар зэрэг байгууллага томоохон дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

2 дугаар сарын 11-нд болосн үзэсгэлэн-худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо. 


Монголын 40 гаруй ААН болон төрийн байгууллагын төлөөлөгчидтэй хийж буй бизнес уулзалтын үеэр АНУ-ын зах зээл болон худалдааны эрх зүйн орчны онцлог, бараа бүтээгдэхүүн экспортлох боломж, татвар, тариф, тавигддаг стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгч байна.


"Монголд үйлдвэрлэв" цогц үйл ажиллагааны гол зорилго нь Монголын үйлдвэрлэгч нарт дэлхийн том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх томоохон боломжийг олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тиймээс АНУ-ын Худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газраас үйл ажиллагаанд оролцож буй манай улсын 40 гаруй ААН болон төрийн байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн бизнес уулзалтын үеэр АНУ-ын зах зээл болон худалдааны эрх зүйн орчны онцлог, бараа бүтээгдэхүүн экспортлох боломж, татвар, тариф, тавигддаг стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгч байна.







Холбоотой мэдээ