Сан Францискод суух ерөнхий консул үүрэгт ажилдаа оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суух ерөнхий консулаар томилогдсон Б.Ургамалцэцэг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс консулын патентаа гардан авч энэ оны 2 дугаар сарын 3-нд үүрэгт ажилдаа албан ёсоор ороод байна.
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт тус улсын Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта гэсэн 17 муж хамаарагддаг байна.
Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрыг 2012 онд байгуулсан юм.
Ерөнхий консул Б.Ургамалцэцэг алба хаших хугацаандаа Ерөнхий консулын газрын ажилтнуудтай хамтран хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл болон хүн хоорондын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм.