Хөвсгөлд 130 гаруй ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 15:56:04

Хөвсгөл аймгийн хэмжээнд 174 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байдаг боловч 130 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор 30 гаруй төрийн бус  байгууллагууд нэгдсэн “Иргэний нийгмийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж эхэлснээс хойш 5 жил болжээ.

Иргэний нийгмийн зөвлөл болон ажиллаж эхэлснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж цаашид хийж ажлаа төлөвлөн хэлэлцлээ. Энэ үеэр иргэний нийгмийн чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа Б.Лхагваа, Э.Эрдэнэчимэг нарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр "Сүүн тахилт" төрийн бус байгууллагын тэргүүн  Баасанхүүг, аймгийн Засаг даргын Жуух бичгээр Долгормаа, ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Батбаяр нар шагнагдсаныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар гардуулан өгч баяр хүргэлээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ