Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Монголд айлчилж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2016-04-21 13:07:31

Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа эхэнд УИХ-ын дарга дарга Энхболдтой албан ёсны хэлэлцээр хийлээ.

Түүний Монгол оронд айлчилж байгаа  гол зорилго бол  04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцох явдал юм. Тэрээр  Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ.

Өнгөрсөн жил Монгол Улс, Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиосон. Хоё р улсын хамтын харилцаа соёл шинжлэх ухаан, худалдаа бизнесийн салбарт түлхүү хөгжиж ирсэн бөгөөд  1990 -ээд оны эхээр эдийн засаг хүнд байх үед Итали улсаас хүнсний буцалтгүй тусламж өгч,  хүнд үеийг даван туулахад тус дэм үзүүлж  байсан түүхтэй. Түүнээс хойш эдийн засаг сэргэж нийгэм эдийн засгийн тогвортой байдал бий болоход  хоёр орны харилцаа хамтын ажиллагаа харилцан ашигтай худалдааны эргэлт бий болгоход зорьж байна. Тухайлбал хоёр орны хооронд  хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий болж,  ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали Улсад экспортлох, Итали Улсаас арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник, технологи, дизайныг нэвтрүүлэх зэрэгт анхаарч ирэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд