Технологийн багш нар “6 сигма” аргачлалд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-08 12:10:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ сарын 6-8-ны өдрүүдэд  Модуль 2.3 сургалтын “6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.

Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ. 

Энэхүү сургалт нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан үйл явцыг сайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэн бөгөөд бүтээмжийг дээшлүүлэхийн тулд "6 сигма" аргыг эзэмшүүлэх зорилготой гэж сургалт зохион байгуулагчид онцлов. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд "6 сигма"-гийн төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн эдийн засгийн үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа. 

Холбоотой мэдээ