Парис хотод терроризмтой тэмцэх томоохон сургуулилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 16:09:34

ПАРИС. /TASS/. Францын хүчний байгууллагууд өнгөрсөн шөнө Парис хотын Монпарнас төмөр замын буудалд терроризмтой тэмцэх томоохон сургуулилт хийлээ.

Уг сургуулилтад цагдаа /Raid/, жандарм /GIGN/, Парисын эрүүгийн мөрдөн байцаах газар /BRI/ гэсэн хүчний гурван гол байгууллага анх удаа хамтран оролцжээ. Сургуулилтын явцыг мөн Францын Дотоод  хэргийн сайд Бернар Казнев, Парисын дотоод хэрэг хариуцсан байгууллагын тэргүүн Мишель Кадо, мөн жандарм, цагдаа нарын корпусын командлагчид удирдлаа.

Сургуулилтын үеэр урьд өмнө нь хамтран ажиллаж байгаагүй гурван тусгай анги нэгтгэлийн хамтран ажиллах тактикийг боловсруулсан байна. Ийм ажиллагаа явуулах нь 2015 оны 11 дүгээр сард  Парист халдлага гарсантай холбоотой. Халдлага гарах үеэр тусгай анги нэгтгэлүүд үйл ажиллагаагаа нэгтгэж чадаагүйн улмаас хэт давруу үзэлтнүүдийн эзлэн авсан байсан "Батакалан" концертын танхим руу хэт хожимдон дайралт хийжээ. Үүний улмаас террористууд танхимд байсан 90 хүнийг хөнөөжээ. Цуврал халдлагын улмаас нийтдээ 130 хүн амиа алдсан билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ