Канадад жирэмсэн эмэгтэйчүүдээс “Зика” илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-20 15:17:15

ОТТАВА. /TASS/. Канадын Британийн Колумб мужид жирэмсэн хоёр эмэгтэйгээс “Зика” вирус илэрсэн тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

“Эдгээр эмэгтэйчүүдийг эмч нар хяналтандаа авч ургийн хөгжлийг хянаж байна” гэж тус мужийн Өвчнийг хянах төвийн төлөөлөгч Дэвид Патрик мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Британийн Колумб мужийн 7 оршин суугчид “Зика” вирусийн халдвар илэрснийг мэдээлжээ. Түүний хэлснээр, халдвар авсан хүмүүс Колумб, Гаити, Сальвадор болон Барбадос улсад зорчоод ирсэн хүмүүс аж.

Канадад уг вирусийн халдвар авсан 46 тохиолдол бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлж байв. “Зика” вирусийн халдвар хамгийн сүүлд Манитоба мужийн хоёр оршин суугчид өнгөрсөн долоо хоногт илэрсэн байна. Уг вирусийн халдвар авсан тохиолдол мөн Онтарио болон Квебек мужид бүртгэгджээ. “Зика” вирус нь Канадын цаг агаарыг тэсвэрлэх чадваргүй учир орон даяар халдвар тархах магадлал “маш бага” гэж  тус улсын Эрүүл мэндийн яам үзэж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ