Цаг агаарын мэдээг малчид гар утсаараа авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймгийн 330 сумын 1,820 багийн малчид гар утсаараа Онцгой
байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын
аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг шуурхай хүлээн авч байна.
Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын
байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх
мэдээг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн
телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай систем боловсруулсан юм.
Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх,
урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтай
малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж
илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын
мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж
авах боломжтой аж.