Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-13 16:48:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний 11 сард аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 76.9 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдаж, 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.


Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.8 (5.9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (5.5%) мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.1 (5.4%) мянган хүнээр өссөн байна


Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (12.6%) мянган хүнээр буурсан бөгөөд тэдний 11.2 (53%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.4 (35.2%) мянга нь Улаанбаатарт, 4.8 (22.6%) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (20.0%) мянга нь Баруун бүсэд, 2.6 (12.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.1 (9.8%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.


Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 368 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 178 (48.4%) нь эмэгтэйчүүд байгаа аж. 

Холбоотой мэдээ