Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-18 09:16:49

09.00 цагт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” МҮЭСТО-д  болно.

10.00 цагт Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт "Туушин" зочид буудалд болно.

10.00 цагт Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохиогдох Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болон Нийслэлийн 40 дүгээр сургууль дээр тус тус зохиогдоно.

11.00 цагт Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр бүх Шүүхүүдэд тохижуулсан Өмгөөлөгчийн албан өрөөний нээлтийн ёслол Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрүүгийн анхан шатны шүүхэд болно.

11.00 цагт Төрийн ордний баруун хаалганы дэргэд Хатан туул хөдөлгөөнийхөн УИХ-ын даргад шаардах бичиг, нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна.

11.00 цагт Авто зам барилгын ажил Монгол орон даяар эхэлж байгаатай холбогдуулан энэ онд нийслэлд хэрэгжүүлэх замын ажлын нээлт ХУД Гандийн гудамж, Home plaza төвийн урд талбайд болно.

11.40 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Их хурал болно.

12.00 цагт Азийн хөгжлийн банкнаас төрийн албаны үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хандивлаж буй компьютер, тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ ХАХНХЯ-ны 10 давхарт болно.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд:Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх болсон талаар МУИС, төслийн судалгааны багийхан мэдээлэл хийнэ.

"Монгол Ньюс" Мэдээллийн төвд

11.00 цагт Монголын Бизнесийн Зөвлөлийн Анхдугаар чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт  Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ