Зүүн бүсийн хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-25 11:56:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас АХБ-ны 600 мянган ам.долларын санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт “Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болж нээлтээ хийлээ.

Төслийн нээлтэд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, Зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, тус төслийн Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадрал, зөвлөх эдийн засагч Гари Хо нар болон зүүн гурван аймгийн Төр хувийн хэвшлийн түншлэлийн төлөөллүүдийг хамруулсан 70 гаруй хүн оролцов.

Төслийн гол зорилго нь Зүүн бүсийн /уул уурхайн бус/ хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг боловсруулах, өрсөлдөх чадварын болон бэлэн байдлын судалгаа хийж, судалгааны үр дүнд аймгуудын тэргүүлэх бизнесийг тодорхойлох, бүсийн аймгуудын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, Орон нутгийн төрийн албан хаагчид, оролцогч хувийн хэвшлийн ажилтнуудад техникийн сургалт явуулахад чиглэгдэж байгаа юм.

Холбоотой мэдээ