Эквадорт амиа алдагсдын тоо 28 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-17 13:17:41

МЕХИКО. /RIA Novosti/. Эквадорт болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 28 болж нэмэгдсэн тухай тус улсын дэд ерөнхийлөгч Хорхе Глас мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, 16 хүн Портовьехо хотод, 10 хүн Манта хотод амиа алдсан бол Гуаяс мужид хоёр хүний амь эрсэджээ.

Хорхе Глас мөн байгалийн гамшигтай холбоотойгоор орон даяар онцгой байдал тогтоосныг мэдээлсэн байна.

Эквадорт бямба гарагт орон нутгийн цагаар 23 цаг 58 минутад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Муисне хотоос зүүн өмнөд зүгт 28 км зайтай газар 20.2 км-ын гүнд байсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ