Төрийн албаны шалгалтад 278 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-20 22:24:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр Өвөрхангай аймгаас нийт 278 иргэн бүртгүүлж, ерөнхий мэдлэгийн шалгалтаа цахимаар өгсөн бөгөөд нийт шалгуулагчдын 20 гаруй хувь буюу 66 иргэн тэнцсэн юм.

Тэд Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг хуваарийн дагуу өглөө. Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг өгнө.

Дээрх шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх болзлыг хангах юм.. Ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй бөгөөд  Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх аж.

Холбоотой мэдээ