“Эрүүл мэнд-эрхэм баян" явган аялал зохион байгуулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-28 17:09:28

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас Эрүүл мэнд-эрхэм баян" явган аяллыг өнгөрсөн амралтын өдрөөр харьяа байгууллагуудынхаа дунд зохион явууллаа.

Тус аялалд Улаангом сумын харьяа 20 гаруй байгууллагын ажилтан 300-гаад хүн хамрагдсан юм. Энэ үеэр олс таталт, сумо бөх, хөгжөөнт тоглоомоор оролцогчид хоорондоо өрсөлдөж, амралтынхаа нэг өдрийг ая тухтай сайхан өнгөрүүллээОлс таталтын төрөлд 1байрыг 10-р цэцэрлэг2-р байрыг 5-р цэцэрлэг, 3байрыг Өрхийн эрүүл мэндийн төвийн баг эзэллээ. Харин сумо бөхийн эрэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Б.Сүхтулга, Ахлах 3-р сургуулийн Л.Дүгэрсүрэн, Улаангом сумын Г.Намсрай, эмэгтэйд 1-р цэцэрлэгийн Г.Буянхишиг, 2-р цэцэрлэгийн Б.Минсэлмаа, 10-р цэцэрлэгийн Д.Ганчимэг нар тус тус тэргүүлсэн юм.

Тэмцээнд оролцсон баг тамирчдыг багийн дүнгээр нь байр эзлүүлэхэд Цогцолбор 1-р сургууль тэргүүлж, 10-р цэцэрлэг болон Ахлах 3-р сургуулийн баг тамирчид удааллаа.

Холбоотой мэдээ