Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолыг батлав.
“Ард нийтийн санал
асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах
тухай” УИХ-ын есдүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн
хоригийг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү
тогтоолын төслийг боловсруулжээ. УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1
дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн
31.8 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолыг хуралдаанд гишүүдийн 75 хувь
дэмжиж, баталсан юм.
Чуулганаар “Монгол Улсын
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай”-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.