Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-11 08:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Минск, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх тухай тогтоолын төсөл багтжээ.


Мөн Өмгөөллийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Түүнчлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Холбоотой мэдээ