Гадаад худалдаа 1 тэрбум 347.2 сая ам.долларын ашигтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-08 10:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гадаад худалдаа энэ оны эхний есөн сарын байдлаар 1 тэрбум 347.2 сая ам.долларын ашигтай гарсан талаар Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас мэдээлэв.


Монгол Улс нийт 146 оронтой 10.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 911 сая ам.доллар буюу 9.5 хувиар өссөн байна. Тодруулбал, экспортын хэмжээ 5.9 тэрбум сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар өссөн. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт  424.1 сая ам.доллар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлсийн хэсэгт багтах барааны экспорт 199.9 сая ам.доллар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 28.2 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.


Харин импортын хэмжээ 4.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 247.7 сая ам.доллароор өсжээ. Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний импорт 40.9 сая ам.доллар, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 179.7 сая ам.доллар, хуванцар, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 33.7 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн энэ онд ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.2 сая ам.доллар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 22.2 сая ам.доллароор буурчээ.

Холбоотой мэдээ