Үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:14:53

 Дархан-Уул аймгийн хэмжээнд 10700 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас одоогоор 10300 орчим нь техник хяналтын үзлэгт хамрагдсан тухай тус аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ.

Жолооч болон зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний хурдыг зөв тохируулаагүй, хамгаалах бүс зүүгээгүй, хүүхдийн суудал хэрэглээгүй техникийн хувьд бүрэн бус автомашинаар хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчил их гардаг байна. Иймээс тус аймгийн “Авто Тээврийн төв”, аймгийн Замын Цагдаагийн тасагтай  хамтарч ажиллахаар болжээ.

Аймгийн Авто тээврийн төвийн менежер Т.Алтангэрэл:-“ Үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тавигдах торгуулийн хэмжээ өссөн, цаашид оношлогдоогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Жолооч нарт анхааруулахад замын хөдөлөгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж өөрсдийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд техникийн хяналтын үзлэгт орж бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэлээ.     

Б.Норовсамбуу   
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд