Дөрөвдүгээр сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-12 09:02:10

09.00 цагт “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлт Чингис зочид буудалд болно.

09.00 цагт "Ногоон Хөгжил Байгаль Орчин" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг Усны нөөц Байгаль Хамгаалах Төвд  болно.

10.30 цагт AСЕМ: “Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн боломж” ярилцлага  “Шангрила” зочид буудлын 1-р давхар “Парис” танхимд болно.

11.00 цагт НЗДТГ-т нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод болно.

11.00 цагт Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанаас хөдөлнө.  Утас 99072224

11.00 цагт МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд болно.

11.30 цагт Иргэний Зориг Ногоон намд "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулах арга хэмжээ МҮЭХ-ны байранд болно.

12.00 цагт Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудаас үндэсний бахархал Шонхор шувууны нууц бизнесийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээг МАХН-ын Төв байранд зохион байгуулна.

15.00 цагт Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойд зориулсан арга хэмжээ Төмөр замын Соёлын ордонд болно.

17.00 цагт Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуульд “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр”, “Гар утасны хор хөнөөл, зөв хэрэглээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Олон нийтийн оролцоот сургууль” сэдэвт сургалтын төслийн нээлтийн ажиллагаа болно.

Төрийн ордонд

09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д болно.

09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болно.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болно.

Холбоотой мэдээ