Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импортод тулгарч буй асуудлууд

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:05:11

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргасантай холбогдуулж тус газрын ажилтан, улсын байцаагч Ш.Тунгалагаас дараах мэдээллийг авлаа.

-“Улс орны хүнсний аюулгvй байдлын салшгvй хэсэг нь хvн амаа чанартай, аюулгvй хvнсээр баталгаатай хангах ёстой. Хvнсний бvтээгдэхvvний дийлэнх нь буюу 70 гаруй хувийг ургамлын гаралтай бvтээгдэхvvн эзэлдэг. Манай улс цагаан будаа, цай, ургамлын тос, нарийн ногоо, жимс жимсгэнэ зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг БНХАУ-аас авч байгаа нь хүнсний хангамжийн аюулгүй байдал бусад орноос хараат байдалтай болсныг харуулж байна.

Монгол Улсад БНХАУ-аас импортоор орж байгаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний сортуудыг тодорхой болгох нь аж ахуйн нэгж, иргэдэд сайн чанарын сортыг таниулж импортлоход чухал ач холбогдолтой. Иймд экспортлогч орны сертификат дээр ургамлын гарал үүсэл, сортыг тодорхой олон улсын хэл дээр бичүүлэх шаардлагатай. Гарал үүсэл, сортыг экспортлогч орны сертификатад бичигдсэнээр улсын хил дээр олон улсын түвшинд хүрсэн өндөр хүчин чадал бүхий лабораторид хурдавчилсан аргаар бүрэн шинжилдэг. Ингэснээр хадгалалтын хугацааг уртасгах сульфидын консервант ашиглаагүй, болц түргэсгэх этилений хий хэрэглээгүй, жимс жимсгэний амт чанарт өндөр идэвх үзүүлдэг фенолт нэгдлүүд зэрэг химийн бодис ашиглаагүй, хүнд шаардлагатай аминдэм, эрдэс бодистой шинэ жимсийг бид Хятадын аль бүс нутгийн ямар сортыг сонгож импортлох вэ гэдэг асуудал тодорхой болох юм. Ургамал, ургамлын гаралтай түүхий эд нь өөрөө амьд организм учраас хөгжлийн олон үе шатыг дамжиж урган боловсорч эцсийн бvтээгдэхvvн болж хэрэглэгчийн гap дээр очих хүртлээ vйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын шатанд ургамлын өвчнөөр өвчлөх, хортонд нэрвэгдэх, бусад зvйлээр бохирдох эрсдэлтэй учраас тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байдаг” гэв. Тэрээр уг сэрэмжлүүлгийн орон нутгийн хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж байгаа юм байна.

                                                                                                               Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд