БНХАУ-ын 102 иргэнийг нутаг буцаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-02 08:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХЯ)-аас өнгөрсөн сард БНХАУ-ын 102 иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг цуцлан нутаг буцаажээ.


Эдгээр иргэд ХНХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах Архангай аймгийн “Найруулга”, “Бодонч анар констракшн”, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт”, “Энх Эрдэнэ Мөнх”, “Бажуалун” ХХК, “Эйч Кэ Би” ХХК-нд ажиллаж байжээ.


Түүнчлэн зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 3.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, нутаг буцаажээ. Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнийг 2.9 сая төгрөгөөр торгосон байна.

Холбоотой мэдээ