Чехийн парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Ярослав Кубера Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-27 14:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Ярослав Кубера энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.


Тэрбээр энэ сарын 30-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийх юм. Харин ирэх сарын 1-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нартай уулзаж, Монгол, Чехийн бизнес форумд оролцохоор төлөвлөсөн байна. Мөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болох Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлтэд зочлох аж.


Түүнчлэн ирэх сарын 2-нд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтартай уулзсанаар айлчлалаа өндөрлүүлэх юм.

Холбоотой мэдээ