Японд 80 буюу түүнээс дээш настай 10 сая хүн байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-21 13:09:54

ТОКИО. /NHK/. Японы 65 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо урьд байгаагүйгээр өсөн 33.8 сая болжээ. Энэ нь тус улсын хүн амын 26.7 хувь гэсэн үг юм.

Өнөөдөр болж буй “Өндөр настныг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан тус улсын ДХЯ тооцоо гаргажээ.

Яамны мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн байдлаар Японд 65 буюу түүнээс дээш насны 33.84 сая орчим хүн байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 890 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 14.62 сая нь эрэгтэй бол 19.21 эмэгтэй хүмүүс аж.

Харин 80 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо өнгөрсөн оныхоос 380 мянгаар нэмэгдэн анх удаагаа 10 сая давжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд