“Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-19 15:26:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт энэ сарын 20-22-нд Орхон аймагт болно.  Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 200 тоот тогтоолоор батлагдсан  хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу дээрх цугларалтыг зохион байгуулж байгаа юм.

Цугларалт, сургалтад Орхон аймгийн 24 багийн 3000 залуус оролцоно. Баг тус бүрт 18-40 насны 50 эрэгтэй, 50 эмэгтэй, Зэвсэгт хүчний 186, 110 анги, ОБГ-ын алба хаагчдын хамтарсан баг гарна. Нэг баг 105 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багуудыг Монгол Улсын баатрын нэрэмжит болгож дотор нь рот, салааны бүтцээр зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ