Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-17 07:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, салхи шуургатай байна.

2019 оны 9 дүгээр сарын 17-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ