ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавров айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-07 12:26:22

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсоор айлчилна.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана.

Холбоотой мэдээ