Япон-БНСУ-ын харилцааг бэхжүүлэх хэрэгтэй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-21 10:14:30

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгос болон Японы харилцааг сайжруулах хүчин чармайлтаа идэвхжүүлэх хэрэгтэйг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ онцлов.

Япон болон Өмнөд Солонгосын дипломат харилцаа сэргэсний 50 жилийн ойг тохиолдуулан Сөүл хотод өчигдөр зохион байгуулсан хоёр орны соёлын харилцан солилцооны арга хэмжээний үеэр Юн Бён Сэ үг хэлсэн байна.

Сөүл хот дахь Япон сургуулийн оюутнууд болон Өмнөд Солонгосын залуучуудын найрал дууны хамтлаг үндэснийхээ дууг дуулж сонирхуулжээ.

"Урьд нь нь хөрш зэргэлдээ орнууд зөрчилтэй, хурцадмал байдалтай байх нь тийм ч нийтлэг үзэгдэл биш. Өмнөд Солонгос, Япон болон хоёр улсын Засгийн газрууд хоёр талын итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэснээр хоёр улс нягт харилцаатай хөршүүд болж чадах юм" гэж Юн Бён Сэ үг мэдэгдэлдээ дурджээ.

Арга хэмжээний үеэр Японы соёл, орчин үеийн чиг хандлагыг харуулсан байна. Ийм төрлийн арга хэмжээ энэ сарын 26-нд Токио хотноо мөн зохион байгуулах ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд