1880 оноос хойших хамгийн дулаан наймдугаар сар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Xinhua/. Өнгөрсөн наймдугаар сар нь 1880 оноос хойших буюу дэлхийн цаг агаарын байдлыг судалж, бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан наймдугаар сар байсан гэж АНУ-ын Далай, агаар мандал судлалын газар мэдэгдлээ.
2015 оны наймдугаар сард дэлхийн далай болон газрын гадаргуугийн дундаж температур XX зууны дунджаас Цельсийн 0.88 градусаар өндөр байжээ. XX зууны дундаж нь Цельсийн 15.6 градус юм.
Өнгөрсөн сард Өмнөд Америк, Европ, Ази болон Африк даяар урьд байгаагүйгээр халжээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд