"Материалимпекс"  нэгж хувьцаандаа 30 төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-04 09:44:25

"Материалимпекс"  компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаандаа 30 төгрөг хуваарилах шийдвэр гаргасан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж дууссан байна. Тус компани өнгөрсөн онд нэгж хувьцаанд 80 төгрөгний ногдол ашиг олгож байсан бол энэ онд 50 төгрөгөөр буурсан байна.

Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь  одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм. Одоо тус компани нь 80 шахам ажиллагсадтай, 5 хэлтэстэй, 2 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээхадгалсаар ирсэнээс гадна 55 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн томоохон аж ахуйн нэгж юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ