Шаардлага хангаагүй хоёр худгийн үйл ажиллагааг зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 18:26:29

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод гэр хороололд ус түгээх гуч гаруй худаг байдаг. Энэ худгууд дунд олон жилийн ашиглалтаас болж цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа гомдол иргэдээс их гардаг. Энэ жил л гэхэд МХГ-ын дүгнэлт, шаардлагын дагуу ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа хоёр ус түгээх байрны үйлчилгээг зогсоохоор болсон байна.

Иймээс Дорнод НАА ХХК эдгээр худгийн ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хяналтын лабораторийн дор гүйцэтгэж, түлээ нүүрсээр хангаж өвлийн бэлтгэлийг базаажээ.
Ус түгээх байруудыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд тус аймагт “Шинэ усан сан” төсөл хэрэгжихээр болоод буй. Нийтдээ 300 сая төгрөгийн төсөвтөй уг ажлын тендерт 7 компани оролцсоноос “ИГ” ХХК, ”Талын сүлд”, “ЦОДММ” ХХК-иуд шалгарчээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд