Цагаан тоос дарах албыг шинээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоосыг тус үйлдвэр гурван төрлийн аргаар дарж байна.
Үүний нэг арга нь тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд
цацах технологи юм. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглах
шаардлагатай бөгөөд нуурын шавар, ус туулах өндөр хүчин чадалтай зориулалтын
техникийг Хаягдлын аж ахуйд
ашиглаж эхэллээ.
Герман улсад үйлдвэрлэгдсэн Hydroseeder KEDA
PB80100 маркын төхөөрөмж бүхий XCMG CAT2204A загварын трактор нь жижиг оврын
техник хүрэх боломжгүй өндөрлөг газарт тоостой талбайг норгодгоороо давуу
талтай юм. Энэхүү тракторыг өмнө ашиглаж байгаагүй, анх удаа туршиж байгаа аж. Цагаан тоосыг бүрэн дарах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн дэргэд Цагаан тоос
дарах алба шинээр байгуулжээ. Тус албаны ажилтнууд жилийн дөрвөн улирлын
турш Хаягдлын аж ахуйд байрлан, цагаан тоос дарах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх
юм.