Тавдугаар сарын байдлаар Орхон аймагт төсвийн орлого 19.8 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-11 18:26:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Хэвлэлийн бага хурлын эхэнд, нийгэм, эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтийг дурдсан юм. Үүнд, төсвийн орлого 19.8, нийгмийн даатгалын сангийн орлого 39, худалдаа нийтийн хоолны бараа гүйлгээ 19.2, авто тээвэр, ахуй үйлчилгээний орлого 3.2-3.9 хувиар, барилга угсралт их засварын ажил 2.6 дахин нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд 272 мянга 500 хүн үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдсанаас 38.3 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт үзлэг 2.9, урьдчилан сэргийлэх үзлэг 7.5 хувиар өссөн байна. Харин халдварт өвчний 418 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.2  хувиар нэмэгдсэн байна. Халдварт өвчнийг ангилж үзвэл, 10000 хүнд ногдох кандит 0.3, заг хүйтэн 0.6, трихомназ 1.3, цусан суулга 2.2, суулгалт халдвар 3.4 продизмелээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин гар, хөл амны өвчин бууралттай байна. 

Холбоотой мэдээ