Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байж аялал жуулчлал хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-11 11:57:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийг зорих дотоодын жуулчдын тоо сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Тэдний хувьд өвөл болон зуны улиралд тус аймгийг зорьдог бол гадаадын цөөн тооны жуулчин зуны сард ирээд буцдаг байна. Уг нь жуулчид жилийн дөрвөн улиралд зорин ирж байж сая жинхэнэ утгаараа аялал жуулчлалын салбар хөгжих учиртай. Ингэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой. Үүнийг шийдвэрлэж байж аялал жуулчлал хөгжинө гэв. 

Энэ талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Х.Төмөрхуягаас тодруулахад, Сүхбаатар аймагт дотоодын аялал жуулчлал болон хил орчмын аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. Гэвч энэ нь одоогоор төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа. Манай аймгийн хувьд аялал жуулчлал бол хамгийн чухал салбарын нэг. Газар нутгийн онцлогоос шалтгаалан хил орчмын аялал жуулчлал, мөн дотоодын аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. Энэ салбарын нэг онцлог нь хувийн хэвшил дээр тулгуурлаж хөгждаг. Дээр нь төр засгаас эрхзүйн орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүлэх тал дээр онцгой анхаарч, тодорхой бодлого барьж ажиллах ёстой. Сүхбаатар аймагт дэд бүтцийн асуудал хүнд байгаа нь аялал жуулчлалын салбар төдийлөн хөгжихгүй байгаатай холбоотой. Үүнийг шийдвэрлэж чадвал гадаадын жуулчдыг татах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж бий. Сүхбаатар аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа. Гэвч энэ нь гадаадынх бус дийлэнх хувь нь дотоодын жуулчид байгаа юм. Мөн жуулчдын хувьд тогтмол бус, яг улирлын чанартай манай нутгийг зорьж байна. Уг нь бид үүнийг тогтмолжуулах ёстой гэх тайлбарыг өглөө. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд нэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Уг бодлого бодитоор хэрэгжсэнээр орон нутагт аялал жуулчлалын салбар илүү хөгжих боломж байгаа юм. 


Холбоотой мэдээ