Хүүхдийнх нь тѳрсѳн ѳдрѳѳр цалинтай чѳлѳѳ олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-04 23:08:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын засаг даргын алба хаагчдын нэгдсэн хурал өнгөрсөн 7 хоногт болсон байна. Тус хурлаар Засаг дарга Б.Азжаргал нэгэн шийдвэр гаргасан нь нийт алба хаагчдад хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох болсон тухай танилцуулжээ.

Тодруулбал 2019 оныг аймаг, сумын ЗДТГ-аас “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд 6 дугаар сарын 1-нээс хойш сумын ЗДТГ-ын албан хаагчдад хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүхэддээ цаг зав гарган нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг нээж цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргажээ.

Гэхдээ байгалийн гамшиг, гоц халдварт өвчин зэрэг хойшлуулшгүй ажлаас бусад тохиолдолд тус журам нь хэрэгжих аж. Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчдын нийт хүүхдийн 110 нь 0-16 насныхан ажээ.

 

Холбоотой мэдээ