Өвөрхангай аймагт Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улсын төвийн нутгийн Өвөрхангай аймагт
Хятадын аялал жуулчлал, соёлын гурав хоногийн өдөрлөг өндөрлөх үеэр орон
нутгийн төлөөлөгчид хоёр талын харилцаа цаашид өргөжин бэхжинэ хэмээн найдаж
буйгаа илэрхийлжээ.
"Манай аймаг Хятад
улстай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдол өгдөг
бөгөөд гадаад харилцаагаа хөгжүүлэх нь манай аймгийн тэргүүлэх зорилтуудын нэг юм" гэж Өвөрхангай аймгийн дэд дарга Д.Ишдорж Хархорин суманд болсон өдөрлөгийн
хаалтын арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Өвөрхангай аймаг
нь Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу муж, баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө
засах бүстэй хамтран ажилласаар ирсэн хэмээн Д.Ишдорж хэлээд, цаашид Хятадын
бусад мужуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөгийг Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 70
жилийн ойг тохиолдуулан энэ долоо хоногийн даваагаас лхагва гарагт Арвайхээр, Хужирт, Хархорин суманд зохион
байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь Хятад улсын талаарх орон нутгийн иргэдийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.