Норвеги 7.4 сая долларын тусламж үзүүлнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-18 15:33:49

ОСЛО. /Xinhua/. Серби болон Македон дахь дүрвэгсдэд туслах зорилгоор Норвеги 7.4 сая долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгджээ.

Өвлийн улирал эхлэхээс өмнө Сербийн дүрвэгсдийг хүлээн авах тогтолцоог бэхжүүлэхэд туслах зорилгоор 30 сая крон, мөн Серби болон Македон дахь хүмүүнлэгийн тусламжийн санд 30 сая крон тус тус хандивлана гэж Гадаад хэргийн сайд Борге Бренде мэдэгдсэнийг яам уламжлав.

Балканы хойгийн Серби улсад өнгөрсөн долоо хоногт айлчлах үеэрээ Борге Бренде тус улс дахь болон Европ дахь дүрвэгсдийн хямралын асуудлаар нэн тэргүүнд хэлэлцээ хийсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Серби, Македон улс Шенгений бүсийн Грек болон Унгарын дундах завсрын улс болоод байгаад бөгөөд дүрвэгсдийн дийлэнх нь Балканы хойгийн маршрутын дагуу Серби, Унгараар дамжин Германыг зорьж байна.

Сербитэй залгаа хил дээрээ Унгар хатуу арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор цаашид Сербийн байдал улам хэцүү болох төлөвтэй байна.

Сербийн эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч олон дүрвэгчийг чиглэсэн тус улсын иргэд, байгууллага, эрх баригчдын өгөөмөр сэтгэлд талархмаар байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд