Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад 258 иргэн оролцов

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:16:21

Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд нутгийн захиргааны найман  байгууллагаас ирүүлсэн дэс түшмэлийн 10, туслах түшмэлийн зургаа нийт 16 ажлын байрыг нийтэд зарласан. Үүний дагуу дэс түшмэлийн 10 ажлын байранд 30, туслах түшмэлийн зургаан ажлын байранд 231 иргэн нийт 261 иргэн бүртгүүлжээ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг энэ сарын 8-нд зохион байгуулж нийт 261 иргэнээс 258 нь оролцсон байна. Ерөнхий мэдлэгийн шалгалт, Монгол хэл бичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад 62 иргэн оролцсоноос 47 иргэн тэнцсэн бол ярилцлагын шалгалтыг авахад 47 иргэн сорил болон ур чадварт оролцож бүгдээрээ тэнцсэн тухай дүн мэдээг Төрийн албаны зөвлөлөөс манай салбарт ирүүллээ гэж тус салбараас сэтгүүлчдэд мэдээллээ.

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд