Энэ онд 274 байгууллагад аудитын шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-20 11:29:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн аудитын байгууллагаас 2019 оныг “Аудитын чанар үр өгөөжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газар 274 байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар нийт 274 байгууллагад санхүүгийн тайлангийн, есөн гүйцэтгэлийн, дөрвөн нийцлийн аудит хийхээр батлуулсан байна.


Мөн өөрсдийн санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны эмийн төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны үр нөлөөт байдал зэрэгт аудит хийн ажиллаж байна.

Холбоотой мэдээ