Хаврын тариалалт 26,0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-20 10:07:15

Булган /МОНЦАМЭБулган аймгийн хэмжээгээр энэ хавар нийтдээ 47,3 мянган га талбайд тариалалт хийх юм. Одоогоор 12,3 мянга га талбайд үр суулгаад байна.

Үр тариа 11,6 га талбайд тариалснаас улаанбуудай дийлэнх буюу 11632 га-д үрлэгээ хийжээ. Харин бусад үр тариа 20 га талбайд тариалсан аж.

Хангал, Бугат, Гурванбулаг суманд хаврын тариалалт ажил талдаа орсон мэдээ байна.

Холбоотой мэдээ