Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-28 08:25:21

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн  хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.

2016 оны гуравдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгороор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ