Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-03-26 11:11:34

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 18. Санчир гараг.

Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. 

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ