Хүүхдийн спортын 6 дугаар наадамд 268 тамирчин оролцоно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-10 16:19:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VI наадмын Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 03 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдөр болж шигшээ тэмцээнд 268 тамирчин аймгаа төлөөлөн оролцохоор шалгарлаа.

Наадмын анхан шатны шалгаруулалтад спортын 22 төрлөөр нийт 27 сургуулийн 2647 тамирчин 265 багц медалийн төлөө ур чадвараараа өрсөлдсөн юм. Хүүхдийн спортын их наадам нь 4 жил тутамд болдог өсвөрийн тамирчдын хувьд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг их спортын хамгийн том наадам юм. Наадмын хаалтын арга хэмжээ пүрэв гарагт Спортын ордонд боллоо.

Анхан шатны тэмцээний нийлбэр дүнгээр “ОД” цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүлж, удаах байрт 16 дугаар сургуулийн баг тамирчид, гуравдугаар байрт "Оюуны-Ирээдүй" цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан аж
Тэмцээний хаалтын үеэр спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэх тэмдгийг гардуулан өглөө. Талбайн теннисний шигшээ багийн тамирчин Х.Номин, хөнгөн атлетикийн шигшээ багийн М.Мөнх-Оргил, М.Нандингоо нарт спортын дэд мастерын үнэмлэх, тэмдгийг гардуулж баяр хүргэсэн юм.
Үе тэнгийн авьяас чадвар төгс, найз нартайгаа авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж шалгарсан шилдэг 268 тамирчдадаа 2019 оны 9 дүгээр сард зохиох шигшээ тэмцээнд амжилттай оролцож Дархан-Уул аймгийнхаа нэрийг өндөр өргөхийг
БТСГ-ын дарга Н.Батлав хүсэн ерөөв.

 

Холбоотой мэдээ