Газар тариалангийн усалгааны асуудлыг шийдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-05 21:04:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв.


Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж, 60-70 метрийн гүний худаг гаргах боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барихаар болов. Ерөнхий сайд тус сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултанд хариулж байна

Холбоотой мэдээ