Өвөрхангайгаас төрсөн генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-29 17:46:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярыг тохиолдуулан Өвөрхангай аймгаас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд болон генералууд гэр бүлийн хамт оролцсон юм.

Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг аж.

Тодруулбал, дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ.

Сант Сумын харьяат, дэслэгч генерал Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Ц. Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ