Газар зүйн улсын олимпиадад Хөвсгөл аймаг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-29 12:13:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Газар зүйн улсын 25 дахь удаагийн олимпиад Орхон аймагт боллоо. Тус олимпиадад 21 сум, 9 дүүргийн 31 багш, 31 сурагч өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

Олимпиадад Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн сурагч тэргүүлж алтан медалийн эзэн боллоо. Мөнгөн медалийг Улаанбаатар хотын 32,11-р сургууль, хүрэл медалийг Архангай аймгийн “Эрдэм” ахлах сургууль, Улаанбаатар хотын “Сант” сургууль, Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч нар хүртсэн бол багш нарын олимпиадад алтан медалийг  Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургууль, мөнгөн медалийг Сэлэнгэ аймгийн 1 дүгээр сургууль, хүрэл медалийг Орхон аймгийн 5 дугаар сургуулийн багш нар хүртлээ.

Мөн байр эзэлсэн бүх багш, сурагчдыг Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Газарзүйн улсын олимпиад Орхон аймагт хоёр дахь удаа ийнхүү амжилттай боллоо. Ирэх жил физикийн улсын олимпиад тус аймагт болно.

 

Холбоотой мэдээ